2007-05-27 18:02:52
Хэрэглэгчдийн хүсэлтийг харгалзан BJobs.mn сайт руу ажлын зар оруулахын тулд эхлээд заавал BD.mn сайтад бүртгүүлэх хэрэгтэй байсныг өөрчлөх талаар бид ярилцаж байна.
Энэ нь ялангуяа жижиг аж ахуйн нэгж, хувь хүмүүст их ач холбогдолтой юм.
2007-01-17 12:08:00
Удаан дуншсаны эцэст ерөнхийдөө ажиллаж эхэллээ. Мэргэжлийн хүний нүдээр бол үүнийг Beta хувилбар гэж ойлгох нь зүйтэй. Харин энгийн хэрэглэгчдийн нүдээр бол 90% орчим боломжууд нь бүрэн ажиллаж байгаа, ер нь бол ажиллаж эхэлсэн гэхэд болно доо.
Ерөнхий зарчмыг Yahoo! HotJobs-оос анх авч байсан боловч гадаадын ажил зууч олон талаараа Монголд байдгаас эрс ялгаатай тул бараг ихэнх зүйлийг Монголд тохируулан бодож боловсруулсан гэхэд болно.
BJobs.mn маань зөвхөн өөрөө ажилд зуучлаад зогсохгүй бусад ажил зуучийн байгууллагуудад ажил зуучийн үйл ажиллагаагаа BJobs.mn дээр тулгуурлан явуулах боломж олгож байгаагаара шинэлэг юм. Цаашид байнга ажиллах, олон талын хүчин зүйлсийн тооцоолсон зэргээрээ Монголдоо анхдагч гэж болох байхаа.
Анхных болохоор яг зах зээл дээрээ бидний боловсруулсан энэ загвар хир зэрэг амжилттай ажиллахыг мэдэхгүй байна. Хэрвээ зарим хэсэг нь амжилтгүй болвол зарчимд нь өөрчлөлт оруулаад л явах болов уу!
Юутай ч гэсэн эхлүүллээ. Хамтран ажилладаг Монголиа Дайрект ХХК-ийн хамт олон маань ч их хичээж ажиллах байх гэж найдаж байна.
Аа тийм технологийн хувьд BJobs.mn дээр нэг их нарийн хэрэглэсэн зүйл байхгүй. Маш энгийн хийгдсэн болно.